Ажлын байран дээр хийх үр дүнтэй дасгал хөдөлгөөн

0

Орчин үеийн технологи нь бидэнд олон давуу тал, тохь тухыг өгсөн боловч нэг томоохон дутагдалтай тал нь: Бидний ихэнх нь долоо хоногт таван өдөр, жилийн ихэнх долоо хоногт өдөрт найман (эсвэл түүнээс дээш) цаг ширээний ард суудаг.

Харамсалтай нь манай компанийн хувьд үр бүтээлтэй, ашигтай, амжилттай ажиллагсдын үр дүнд бидний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүй юм.

Хэт их суух нь жин нэмэх, зүрхний өвчин, чихрийн шижин, цусны даралт ихсэх, бусад архаг эмгэг зэрэг эрүүл мэндэд сөрөгөөр нөлөөлөх болно. Таны ажил чамайг ална гэж хэлээгүй байгаа ч, ажлынхаа эрүүл мэндийг сайжруулах энгийн алхмуудыг хийх нь зүйтэй юм.

Аюулгүй тохирсон орчинд ажиллах нь эрүүл, сайн сайхан амьдралын гол үндэс юм. Ажлын байранд хийх дасгал нь ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, хөдөлмөрийн явцад бий болсон ядралыг сэргээх, ажлын чадварыг нэмэгдүүлэн улмаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх ач холбогдолтой.Сандал дээр сууж байхдаа гуяны булчинг чангалах, бага зэрэг өндөлзөх хөдөлгөөн хийнэ.

Ажлаа эхлүүлэх хамгийн чухал зүйл бол ширээ. Иймд таны ширээ зохих өндөрт байгаа эсэхийг шалгаарай.  Таны ширээ зохих өндөрт байвал, та тав тухтай суух боломжтой юм. Та ширээн дээр гараа тавихад тухгүй өндөрдөх эсвэл хэт намдах, бөгтийж байвал ажлын ширээ тань зохих өндөрт биш байна гэсэн үг юм. Таны гар чөлөөтэй бөгөөд ширээ бага зэрэг налуу, мөн та шулуун сууж чаддаг байх ёстой.

Анхааруулга

  • Ажлын байрандаа дасгал хийхдээ болгоомжтой бай.
  • Дасгал бүрээ хийхдээ ядрах мэдрэмж илрээгүй л бол хангалттай тоотой хэмжээгээр хий.
  • Дасгалаа хийж эхлэхээс өмнө эрүүл мэндээ хяна.
  • Сандалтай дасгал хийхдээ дугуйгүй сандал сонгон хэрэглэ

Оффисын  дасгалуудыг та дагаад хийгээрэй.Тогтмол хийснээр илүү их үр дүнтэй байх болно гэдэгт итгээрэй.

Нуруу тань байнга хөшиж, бас жин өмнөхөөсөө нэмсэн бол танд хөдөлгөөн зайлшгүй хэрэгтэй болжээ. Бидний ажиллах орчин суугаа байдалд шилжсэнээр хөдөлгөөний дутагдал болоход хүргэдэг. Хөдөлгөөний дутагдлаас болж хүний биед таргалалт үүсэх, олон төрлийн өвчин үүсэх шалтгаан болж байгааг эмч нар зөвлөдөг. Иймд та суугаа ажил эрхэлдэг бол өдөрт өөртөө багахан ч болов зав гаргаж дасгал хийгээрэй.

Та 30 минут ажилласныхаа дараа ямар нэгэн зураг зурах юм бол ажлын стресс тайлагдана. Мөн толгойгоо хөдөлгөж бага зэргийн дасгал хийж байх нь чухал. Мөн алс холын объект дээр хараагаа төвлөрүүлээрэй. Ингэснээр нүд амрахаас гадна хараа сайжирна.

Дараах дасгалуудыг өдөр бүр хийж хэвшээрэй

  • Сандал дээр хоёр гараар тулан хөлөө өргөх, буулгах хөдөлгөөн хийнэ.
  • Сандал дээр сууж хоёр гараа толгойн ард бариад баруун хөлийн өвдгөө өргөн зүүн тохойд хүргэх үүнд зүүн хөлийн өвдгөө өргөн баруун гарын тохойд хүрэх хөдөлгөөн хийнэ.
  • Ширээний ирмэгээс гараа эргүүлэн алгаа дээш харуулан бариад дээш нь өргөх, татах хөдөлгөөн хийнэ.
  • Хоёр гараа ширээний зах дээр тулан өвдгөө өргөх хөдөлгөөн хийнэ.
  • Ширээн дээр тохойгоо тулан, толгойгоо бөхийлгөн, өсгийгөө өргөх хөдөлгөөн хийж амьсгаагаа гаргана. Хөлөө буулгаж толгой өргөн амьсгал авна.
  • Хуруунуудаа зөрүүлж, толгой ард алгаараа тулж бөхийн амьсгал авна. Гэдийж амьсгал гаргана.
  • Өөртөө массаж хийгээрэй. Гараараа нуруугаа алгадах хэлбэрээр массаж хийснээр иллэг болж, булчин амрах болно.
  • Өдөржин ширээний ард суух нь таргалуулах, хөдөлгөөний дутагдалд орох эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлдэг. Ийм  цаг хагас ажилласны дараа суудлаасаа босч, эргэн тойронд явж байгаарай.  Энэ нь үе мөч болон хүзүү амрах ач тустай.
  • Алхан явахдаа өвдгөө ээлжлэн өндөр өргөх, хажуу дээш болгох, шулуун өргөх, савах, өвдгөө өргөж эсрэг гарын тохойд хүргэх гэх мэт хөдөлгөөнүүдийг хийж болно.

Эх сурвалж: https://www.snacknation.com/blog/office-exercises/

Орчуулсан: Л.Жаргал