Ажлын байрны зар нийтлэх аргачлал

0

Хамгийн сайн ажилтнууд бол бүх ур чадвар, зан чанараа ашиглан таны бизнесийг цааш үргэлжлүүлэхэд тусалдаг хүмүүс юм. Эдгээр хүмүүсийг олох эхний алхам бол ажлын байрны гайхалтай зар юм.

Ажлын зарын зорилго нь ажлын орон тоонд тохирох ажилтнуудыг татах, тухайн ажлын байранд ямар ур чадвар шаардлагатай байгааг ажил горилогч нарт мэдээллэж, түгээх юм.

Таны ажлын зар гурван чиглэлийг хамрах ёстой:

  • Дэлгэрэнгүй мэдээлэл – Тухайн ажлын байрны чиг үүрэг
  • Шаардлагатай ур чадвар, шинж чанарууд – таны хүссэн хүн.
  • Хүмүүс яагаад тантай хамт ажиллахыг хүсэх ёстой вэ – танай компанийн талаарх сайн сайхан зүйлүүд байх ёстой.

Ажлын зарыг хүмүүст хүргэхээс өмнө та энэ талаар бодож байсан тийм үү?

Та ажил горилогчоос яг юу хүсдэг вэ, энэ нь танай байгууллагад хэрхэн нийцэж байгаагаас хамаарна. Ажилд авах хууль эрх зүйн шаардлага: хөдөлмөрлөх эрх, гэрчилгээжүүлэх эсвэл даатгал.

1. Зохимжтой гарчиг

Таны ажлын зарын гарчиг нь зорилтот ажил хайгч руу чиглэсэн эсэхийг шалгаарай. Гарчиг нь тэдгээрийг татдаг гол зүйл нь юм. Ямар ч утгагүй ажлын гарчигтай бол хүний анхаарлыг татаж чадахгүй, гэхдээ та анхаарал татах элемент нэмж болно. Жишээ нь: Комиссарын тогооч ажилд авна. Энэхүү зар нь ямар нэгэн гал тогоотой холбоотой ажил сонирхогчдын сонирхлыг татахуйц албан бус байдлыг илэрхийлэх, үүнтэй холбоотой хүмүүсийг татан оролцуулах зохимжтой гарчигтай байх нь илүү дээр байдаг.

2. Зөв мэдээлэл

Ажлын байрны зарын бүтэц нь боломжит өргөдөл гаргагчийн үүргийг бүрэн ойлгоход туслах нарийн ширийн зүйлийг агуулсан байх ёстой. Тэдэнд өргөдөл гаргах шийдвэрт нь туслах үндсэн мэдээлэл хэрэгтэй. Хэрэв та үндсэн мэдээллийг оруулаагүй бол ажил горилогчтой илүү хугацаанд ярилцаж, эсвэл утсаар асуултад хариулах цагийг өнгөрөөдөг. Юу, хэзээ, хаана, хэн, хэд, яагаад гэдгийг бодож үзээрэй.

3. Ажлын зарын бүтэц

Энэ хэсэгт ажлын байрны нэр, гүйцэтгэх үндсэн үүрэг, тавигдах шаардлага зэрэг хамаарна. Гэхдээ энэ нь ажлын байрны тодорхойлолт биш учраас дэлгэрэнгүй авч үзье. Ажлын цагийг дурдахаа бүү мартаарай.

  • Тавигдах шаардлага: ажилтнаас хүлээж буй мэдлэг, чадвар, туршлага, мэргэшил, хандлага зэрэг юм.
  • Цалин, тэтгэмж- цалин эсвэл амралтын өдөр, бусад нэмэлт урамшуулал зэргийг онцолно уу.
  • Байршил- Ажил олгогч байгууллагын байршлыг тодорхой болгох

Эх сурвалж: https://novoresume.com/career-blog

Орчуулсан: Л.Жаргал