Ажлын хамт олонтойгоо эерэг харилцааг бүрдүүлэх
Бид амьдралынхаа ихэнх хувийг ажил дээрээ өнгөрөөдөг. Тийм учраас бидний сонгосон ажлын хамт олны уур амьсгал, харилцаа нэн чухал байдаг. Танд таалагдаж байгаа эсэхээс үл хамааран ойр дотны хамт ажилладаг хүмүүстэйгээ цагийг үр дүнтэй, хөгжилтэй өнгөрөөх хэрэгтэй.
Хэрэв та эерэг харилцааг бий болгож чадвал таны ажлын сэтгэл ханамж илүү өндөр байх болно. Хамтран ажиллагсадтайгаа эерэг харилцааг хэрхэн бий болгох талаар өгөх зарим хэрэгтэй зөвлөгөөг энд оруулав.
Ажлын байрны эерэг харилцаа холбоо нь ажилдаа сэтгэл ханамжтай байх, амжилтад хүрэх ур чадвараа олж авахад зайлшгүй нөлөөлдөг. Эерэг харилцааг бий болгосноор та харилцан үйлчлэлдээ илүү тохь тухтай болж, бусад хүмүүсээс эерэг энергийг авах болно. Ихэнх цагаа хамт зарцуулдаг хүмүүстэйгээ илүү сайхан харилцаатай байх нь ажил амьдралын зөв хандлага юм.
Та ажлын хамт олонтойгоо сайхан харилцааг бий болгоход дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй
- Уулзалтын үеэр өөрийгөө илүүтэй таниулаарай-Харилцааг бий болгох хамгийн сайн арга зам бол бусдад өөрийгөө таниулах явдал юм. Энэ нь уулзалт дээр туршлага, мэдлэг, хувь хүнийхээ талаар хуваалцах замаар гарч ирж болно. Бусад хүмүүс тантай адилхан танилцах, эсвэл танаас илүү ихийг сонсохыг хүсэх болно. Тэд таньтай илүү найрсаг болж, улмаар эерэг харилцааг бий болгох боломж бий болж эхэлнэ. Хэрэв та уулзалтад оролцохоос өмнө хэлэхийг хүссэн зүйлээ урьдчилан бодож үзээрэй, ингэвэл илүү бэлтгэлтэй байх болно.
- Хамт ажилладаг хүмүүсийнхээ талаар, ялангуяа даргадаа эерэгээр ярь. Олон удаа хуваалцсан эерэг эсвэл сөрөг мэдээлэл ярилцаж буй хүнд буцаж ирдэг. Их тархсан ажлын байрны хов живээс болгоомжлох хэрэгтэй бөгөөд үүнд хувь нэмрээ оруулахгүй байх нь зөв.
- Бусад хүмүүсийн ажлыг дэмжих замаар хувь хүн хоорондын харилцааны чадварыг дээшлүүл. Багийн хандлага нь том өрсөлдөөний давуу талыг өгдөг. Тэд таны дэмжлэгийг үнэлж, илүү нягт холбоотой ажиллах харилцааг чухалчилах болно.
- Харилцаа холбоог эхлүүлэх-Харилцаа холбоог бий болгох чухал хэсэг бол тухайн хүнийхээ талаар мэддэг байх юм. Бие биенээ хувь хүн болон мэргэжлийн хувьд илүү сайн мэддэг болох тусам таны сэтгэл ханамжид ихээхэн нөлөөлдөг бөгөөд илүү нягт холбоо тогтоодог.
- Мэдээлэл хуваалцах- Таны хуваалцах мэдээлэл нь тэдний ажил амьдралтай шууд холбоотой байж болно эсвэл таны уншихад таалагддаг сэдвийн талаар ч байж болно.
- Нийгмийн арга хэмжээнд өөрийгөө танилцуул-Хамтран ажиллагсадтайгаа үдийн хоол, оройн хоол, үдэшлэг, хурал, баярын үдэшлэг гэх мэт нийгмийн арга хэмжээнд албан бус орчинд харилцах нь тохиромжтой газар юм. Хэрэв та хамт ажиллаж байгаа эсвэл илүү сайн мэдэхийг хүсч буй хүмүүстэйгээ танилцан өөрийгөө илэрхийлж, харилцаа үүсгэж чадвал тэд илүү дотно байх болно. Тэдэнтэй танилцах, хэн болохоо хуваалцах нь танд илүү хялбар байна.
- Эерэг харилцааг бий болгох нь ажлаа илүү үр дүнтэй хийх боломжийг нэмэгдүүлдэг. Мөн та ажилдаа илүү их сэтгэл ханамжтай байх болно.
Эх сурвалж: https://www.thebalancecareers.com
Орчуулсан: Л.Жаргал
-
8 сар 26, 2019
Ажлын байрны зар нийтлэх аргачлал
Хамгийн сайн ажилтнууд бол бүх ур чадвар, зан чанараа ашиглан таны бизнесийг цааш үргэлжлүүлэхэд тусалдаг хүмүүс юм. Эдгээр хүмүүсийг олох эхний алхам бол ажлын байрны..
-
8 сар 26, 2019
Шинэ төгсөгч ажлын байраа хайхад анхаарах зүйлүүд
Баяртай их сургууль. Сайн байна уу ажил амьдрал минь. Энэ төлөвлөгөө оюутны амьдралаас бүтэн цагийн ажил эрхлэлт рүү шилжих нь төсөөлөөгүй үйл явдлыг бий болгодог...
-
8 сар 26, 2019
Ажлын ярилцлагад орохдоо хэрхэн хувцаслах вэ?
Ажлын ярилцлагад өмсөх хамгийн сайхан хувцас юу вэ? Таны ажлын ярилцлага, ярилцаж буй компаниас хамааран өөр өөр байх болно. Та хамгийн сайхан сэтгэгдэлийг төрүүлэхийн тулд..
-
8 сар 26, 2019
Хэрхэн төгс CV-тэй болох вэ?
Өөрийн сонирхож буй ажлын байр түүнийг олж авахад шаардагдах гол зүйл бол сайн CV илгээх явдал юм. Туршлагагүй байсан ч CV-ийг хэрхэн яаж бичих вэ?..
-
8 сар 26, 2019
Чадварлаг ажилтныг хэрхэн олох вэ?
Компаниуд хурдацтай эдийн засгийн хувьд өөрчлөгдөж буй нөхцөлд илүү өргөжиж, тогтвортой ажиллах шаардлагатай болсон. Ямар ч салбарт чадварлаг, туршлагатай ажилчид энэхүү өсөлтийн гол цөм нь..
-
8 сар 26, 2019
Ажлын байран дээр хийх үр дүнтэй дасгал хөдөлгөөн
Орчин үеийн технологи нь бидэнд олон давуу тал, тохь тухыг өгсөн боловч нэг томоохон дутагдалтай тал нь: Бидний ихэнх нь долоо хоногт таван өдөр, жилийн..
-
8 сар 26, 2019
Сайн удирдагчдын шилдэг ур чадварууд
Чадварлаг удирдагчдын зан чанарыг тодорхойлохын тулд маш их цаг хугацаа, судалгаа хийжээ. Энэ сэдвээр бичсэн ном, TED яриа, бусад эх сурвалжууд байдаг. Гэхдээ энэ сэдэв..
-
8 сар 26, 2019
Таны бүтээлч байдлыг нэмэгдүүлэх 5 дадал
Ажлаа хамгийн чухлаас нь жагсаах Танд гүйцэтгэх ёстой олон ажил байгаа боловч алинаас нь эхлэхээ мэдэхгүй, ажлынхаа талаар бодож хамаг цагийг өнгөрөөсний эцэст ямар ч..