Хэрхэн төгс CV-тэй болох вэ?

0

Өөрийн сонирхож буй ажлын байр түүнийг олж авахад шаардагдах гол зүйл бол сайн CV илгээх явдал юм.

  • Туршлагагүй байсан ч CV-ийг хэрхэн яаж бичих вэ?
  • Төгс төгөлдөр CV дээр ур чадвар, амжилтыг хэрхэн яаж оруулах талаар зөвлөмж
  • Хүссэн ажлын байрандаа ажиллахын тулд CV дээр ажилласан туршлагаа хэрхэн дүрслэх вэ? гэдэг талаар энд тусгав.

CV бичих явцыг хялбар болгохын тулд үндсэн ойлголтоос эхэлье.

CV гэж юу вэ?  CV буюу “curriculum vitae” гэдэг үг нь товч намтар гэсэн англи үг юм. Мөн латинаар “Таны амьдралын замнал” гэсэн утгатай үг. Таны CV-нээс таныг хэр олон талын чадвартай болох мэргэжлийн зэрэг цолтой эсэх, олон газар ажиллаж байсан уу үгүй юу, эсвэл ерөөсөө ажил хийгээгүй гэртээ сууж байсан уу, ажилдаа хэрхэн амжилт гаргасан, эсвэл байр сууриа олоогүй байгаа, маш сайн тодорхойлолттой эсэхийг ажил олгогч бүрэн ойлгож мэдэх боломжтой. Гэхдээ та ажил олохын тулд дээд зэргийн мэргэжилтэн байх, их амжилтын эзэн байх албагүй юм. Ажил олгогч нар бол ямаршуухан хүн хайж байгаагаа сайн мэддэг бөгөөд бидний хувьд тэдний юу хүсэж байгааг мэдэх, тавьсан шаардлагад нь хамгийн сайн тохирох хүн нь та мөн л бол түүнийгээ харуулах нь чухал юм.

Хамгийн сайн CV форматыг сонгоно уу

Та ажил хайх бүртээ дунджаар 250 өөр нэр дэвшигчтэй өрсөлддөг. Тийм ээ, та үүнийг зөв уншсан байна. Та ажилд элсч байна гэж төсөөлөөд үз л дээ, 250 ажлын өргөдлийг хянаж үзэх хэрэгтэй. Та энэ бүгдийг сайтар уншсан уу? Үгүй ээ, мэдээж үгүй.

Ажил олгогчид CV-гээ скан хийхэд ердөө 6 секунд зарцуулдаг. Тиймээс хамгийн чухал нь анхны сэтгэгдлийг төрүүлэх юм. Хэрэв та цэгцтэй, зөв зохион байгуулалттай баримт бичгийг ирүүлбэл, ажил олгогчыг CV дээрээ илүү их цаг зарцуулахыг ятгах болно.

Нөгөө талаар муу форматтай CV-г эхний шатны шалгаруулалтад сөргөөр нөлөөлнө.

Дараах хэсэгт CV тойм хэсгийг тусгав.

  • Холбоо барих мэдээлэл бүхий CV гарчиг
  • Хувийн мэдээллийг vзэх: CV-ийн зорилго эсвэл товч намтар
  • Ажлын туршлага
  • Боловсрол
  • Ур чадвар
  • Нэмэлт хэсгүүд

Хэрэв та шинээр төгссөн туршлагагүй оюутны анкетаа бичих шаардлагатай бол боловсролын хэсгийг ажлын туршлагаас дээгүүр тавь. Мөн та их сургуульд сурч байхдаа хийж байсан мэргэжлийн дадлага ажил болон тухайн ажлын зартай холбоотой хийж байсан цагийн ажилуудынхаа талаар дурдаж болно.

Тодорхой, ойлгомжтой фонтыг сонго

Энгийн CV хэвлэлийн аль нэгийг сонго: Хэрвээ та sans-serif фонтыг илүүд үздэг бол Arial, Tahoma эсвэл Helvetica, Times New Roman эсвэл Bookman Old Style зэргийг сонгоорой. 11-ээс 12 pt хэмжээтэй, ганц зай ашиглана уу. Таны нэр, хэсгийн гарчгийн хувьд 14-16 pt хэмжээтэй фонтыг сонгоно уу.

Өөрийн анкетын зураглалд нийцсэн байх. Бүх дөрвөн тал дээр нэг инч хүрээг тавь.Таны CV гарчгууд жигд байгаа эсэхийг шалгаарай, тэдгээрийг илүү том, тод харагдуулаарай. CV дээр огноо ганц форматтай байх хэрэгтэй: жишээлбэл 11-2017, эсвэл 2017 оны 11-р сар.     

CV-д зураг оруулах

Өөрийнхөө зургийг CV-д оруулахыг хүссэн тохиолдолд тохирсон хэмжээ, өнгө, дүрслэл зэргийг анхаараарай. Бүрсгэр, фокусгүй зураг байж болохгүйг санаарай.

CV-гээ товч бөгөөд хамааралтай болго

Амьдралынхаа талаарх нарийн ширийн бүх зүйлийг анкет дээрээ оруулах ёстой гэж бодож болохгүй. Та аль сургуульд сурч байсан эсвэл ямар ажил хийж байсан туршлагын талаар дахин сайн нягтлаарай.

Холбоо барих мэдээллээ заавал шалгаарай

Ажил олгогч тантай холбоо барих мэдээлэл хамгийн чухал.

  • Бүтэн нэр
  • Мэргэжлийн цол
  • И-мэйл хаяг
  • Утасны дугаар
  • LinkedIn профайл
  • Гэрийн хаяг

Холбоо барих мэдээллийн хэсэг нь үнэн зөв мэдээлэлтэй байх ёстой.

CV-гээ PDF хэлбэрээр хадгалаарай. Энэ нь татаж авах, харахад тохиромжтой байдаг. Гэхдээ ажлын зарын тодорхойлолтод анхаараарай. Зарим ажил олгогчид PDF CV-г хүлээн авах боломжгүй байдаг. Хэрэв ийм тохиолдол байвал CV-гээ Word хэлбэрээр илгээгээрэй.

За, тэгэхээр та хамгийн сайн CV загвараа бэлэн болгож, CV бичих үндсэн дүрмийг мэдэх боломжтой боллоо.

Эх сурвалж: https://blog.feedspot.com/career_blogs/

Орчуулсан: Л.Жаргал