1. Хамрах хүрээ

Энэхүү “Нууцлалын Бодлого” нь Мondo апплейкешн, Мondo.mn веб сайт болон Мondo системийг бүхэлд нь ашиглахтай холбогдсон аливаа мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг хамааруулна.

Хэрэглэгч www.mondo.mn болон Мondo апплейкешнд бүртгүүлж хэрэглэгч болсноор дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм

2. Хэрэглэгчийн бүртгэл түүний аюулгүй байдал

Бид уг системийн хүрээнд SSL буюу өндөр нууцлалтайгаар мэдээлэл дамжуулах технологийг ашиглаж, интернет сүлжээгээр дамжуулан мэдээллийн баазад хадгалдаг.

Mondo систем нь хэрэглэгч бүртгэл үүсгэх, ажлын анкет үүсгэх, илгээх, үйлчилгээнд бүртгүүлэх, санал асуулгад хамрагдах, үнэлгээ өгөх зэрэг бусад мэдээллийг хадгалдаг. Үүнд: таны хэрэглэгчийн нэр, нууц үг, овог нэр, и-мэйл хаяг, утасны дугаар, хаяг, хүйс, ажил мэргэжил, боловсрол, туршлага, болон бусад зүйлүүд орно. Мөн таны оруулсан мэдээлэл дээр үндэслэн ажлын анкет үүсгэж хадгалагдана. Хэрэглэгч хувийн мэдээллийн тохиргоог хэдийд ч өөрчлөх эсвэл устгах боломжтой.

Хэрэглэгч нэвтрэх нэр ба нууц үгийн нууцлалыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах бөгөөд өөрийн нэвтрэх нэр ба нууц үгийг ямар ч тохиолдолд бусдад дамжуулах ба ил болгож үл болно. Хэрэглэгч өөрийн үйлдэл ба эс үйлдлээрээ гишүүнийхээ нэвтрэх нэр ба нууц үгийг бусдад мэдэгдсэнээс үүссэн хохирол ба хариуцлагыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.

3. Ажил олгогчийн бүртгэл

Mondo системд ажил олгогчоор бүртгүүлэхийн тулд байгууллагын тодорхой мэдээлэл шаардлагатай. Энэхүү мэдээлэл нь таны ажил олгогчийн төлөөлөгчийн нэр, и-мэйл хаяг, утасны дугаар, хаяг, байгууллагын танилцуулга, нэр, лого зэргийг агуулна. Энэхүү мэдээлэл дээр үндэслэн ажлын зарын мэдээлэл бүрдэнэ.

4. Гуравдагч этгээдийн  цуглуулсан мэдээлэл

Mondo системд Facebook эсвэл Google ашиглан нэвтрэх боломжтой. Таны зөвшөөрлөөр Facebook эсвэл Google-д бүртгүүлсэн и-мэйл хаяг, нэр, зураг зэрэг мэдээллийг ашиглан хэрэглэгчийн бүртгэл үүсгэнэ.

5. Хэрэглэгч хувийн мэдээллийн нууцлалын тохиргоог өөрчлөх

Mondo системд ажил хайгч өөрийн хувийн мэдээллийн нууцлалын тохиргоог хүссэн үедээ өөрчлөх боломжтой.

6. Cookie

Mondo систем нь таны талаарх зарим мэдээллийг хянахдаа “cookie” ашиглаж болно. “Cookie” гэдэг нь броусерээс эсвэл веб сервертэй холбоотой үйлдлийн системээс илгээгдэн таны компьютерийн хард дискэнд хадгалагдсан жижиг өгөгдөл юм. “Cookie” хадгалахгүй байх тохиргоог өөрийн компьютер, мобайл төхөөрөмжид тохируулах боломжтой.

7. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах

Энэхүү Нууцлалын Бодлогын аливаа өөрчлөлт ороход бүрт www.mondo.mn цахим хуудсанд байршуулах ба сүүлд шинэчилсэн огноог тусгаж өгнө. Нууцлалын Бодлогод орсон аливаа өөрчлөлт нь “Хамгийн сүүлд шинэчлэгдсэн өдөр” –өөс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Сүүлд шинэчилсэн: 12/12/2019