Сайн удирдагчдын шилдэг ур чадварууд
Чадварлаг удирдагчдын зан чанарыг тодорхойлохын тулд маш их цаг хугацаа, судалгаа хийжээ. Энэ сэдвээр бичсэн ном, TED яриа, бусад эх сурвалжууд байдаг. Гэхдээ энэ сэдэв үргэлжлүүлэн яригдаж, мэтгэлцсээр байна. Түгээмэл сэдэв болж байгаагийн нэг шалтгаан нь удирдагчид ур чадвараа илүү сайн болгохын тулд байнга хөгжүүлэхийг хүсдэгтэй холбоотой юм. Үүний нэгэн адил байгууллагууд үйл ажиллагааныхаа ашгийн хэмжээг нэмэгдүүлэх гол арга зам нь чадварлаг удирдагчтай болох юм.
Дараах таван ур чадварыг зөвлөж байна.
Бусдыг манлайлах, нөлөөлж чаддаг байх -Удирдагч байх нь хэрхэн”цэргүүдээ дайчилж” чадах эсэхээс ихээхэн шалтгаална. Багаа удирдаж, нөлөө бүхий байх нь маш том хөрөнгө юм. Хэрэв удирдагч бусдыг нэгдмэл зорилгод хамруулж урам зоригтой болгоход нөлөөлж чадахгүй бол байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.
Бүх түвшний хүмүүстэй харилцах чадвар– Удирдагч нь байгууллагынхаа бүхий л түвшний хүмүүст нөлөөлөх шаардлагатай байдаг. Чадварлаг удирдагчид бүх түвшний хүмүүстэй харилцах, хамтран ажиллах чадвартай байдаг. Ажилчдын ур чадвар, албан тушаалаас үл хамааран харилцааг үүсгэдэг байх нь чухал.
Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвар Мэдээллийг шинжлэх, зөв шийдвэр гаргах чадвартай удирдагчид байгууллагын гол цөм нь байдаг. Удирдагч хүнд мэдээллийг тайлбарлахад сэтгэх чадвар шаардагдахаас гадна гаргаж буй шийдвэрүүд нь байгууллагын ололт амжилтанд шууд нөлөө үзүүлдэг байх нь чухал.
Гүйцэтгэх чадвар – Байгууллагын ажилчид нь энгийн зүйлийг хийж чаддаг удирдагчдад дуртай байдаг. Шийдвэр гаргасны дараа эсвэл төлөвлөгөө боловсруулсны дараа түүнийг хэрэгжүүлэх шаардлагатай стратеги нь бүтэлгүйтэх тохиолдол гардаг. Төсөл, даалгаврыг цаг алдалгүй шийдвэрлэхэд хүргэдэг удирдагчид аливаа зүйлийг хийх чадвартай байдаг. Мөн ажилчид хохирол амсах албагүйг ч мэддэг. Чадварлаг удирдагчид ажлаа цаг тухайд нь хийж чаддаг бөгөөд ажилчдынхаа эрч хүчийг хадгалах, ажил амьдралынх нь тэнцвэрийг олж хардаг.
Өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, шинэлэг байх Компаниуд өрсөлдөх чадвартай байхын тулд чадварлаг, шинэлэг удирдагчтай байх хэрэгтэй. Цаашилбал, чадварлаг удирдагч нар өөрчлөгдөж буй орчны эрэлт хэрэгцээнд нийцүүлэн өөрсдийн арга барилаа зохицуулж чаддаг байх хэрэгтэй. Дасан зохицохоос татгалзсан удирдагчид байгууллагад хэсэг хугацаанд үр дүнтэй байх боловч цаашид тэдний хандлага зайлшгүй хоцрогдох болно.
Хэрэв удирдагч эдгээр шинж чанаруудаас дор хаяж 3-ыг нь эзэмшвэл чадварлаг удирдагч болох магадлал өндөр байна. Хэрэв эдгээр 5 шинж чанар бүгд байгаа бол тэд сайн удирдагч мөн. Аз болоход удирдагчдын хувьд эдгээр шинж чанаруудыг хөгжүүлж, агуу удирдагч болох боломж их байна.
Эх сурвалж: https://novoresume.com/career-blog
Орчуулсан: Л.Жаргал
-
8 сар 26, 2019
Чадварлаг ажилтныг хэрхэн олох вэ?
Компаниуд хурдацтай эдийн засгийн хувьд өөрчлөгдөж буй нөхцөлд илүү өргөжиж, тогтвортой ажиллах шаардлагатай болсон. Ямар ч салбарт чадварлаг, туршлагатай ажилчид энэхүү өсөлтийн гол цөм нь..
-
8 сар 26, 2019
Таны бүтээлч байдлыг нэмэгдүүлэх 5 дадал
Ажлаа хамгийн чухлаас нь жагсаах Танд гүйцэтгэх ёстой олон ажил байгаа боловч алинаас нь эхлэхээ мэдэхгүй, ажлынхаа талаар бодож хамаг цагийг өнгөрөөсний эцэст ямар ч..
-
8 сар 26, 2019
Ажлын хамт олонтойгоо эерэг харилцааг бүрдүүлэх
Бид амьдралынхаа ихэнх хувийг ажил дээрээ өнгөрөөдөг. Тийм учраас бидний сонгосон ажлын хамт олны уур амьсгал, харилцаа нэн чухал байдаг. Танд таалагдаж байгаа эсэхээс үл..