Таны бүтээлч байдлыг нэмэгдүүлэх 5 дадал

0
  1. Ажлаа хамгийн чухлаас нь жагсаах Танд гүйцэтгэх ёстой олон ажил байгаа боловч алинаас нь эхлэхээ мэдэхгүй, ажлынхаа талаар бодож хамаг цагийг өнгөрөөсний эцэст ямар ч үр дүнд хүрэхгүй сууж байна уу. Тэгвэл үр дүнтэй ажиллахын тулд эхлээд ажлуудаа хамгийн чухлаас нь эхлээд жагсаах хэрэгтэй. Хамгийн яаралтай ажлуудаа эхэлж хийж дуусгаад дараа нь бусдыг нь хийж эхлээрэй.
  2. Өөрийнхөө ажил дээр төвлөр Хэтэрхий их хариуцлага өөр дээрээ бүү үүр. Ялангуяа эдгээр нь стресс үүсгэж, дарамт болж байгаа бол. Зөвхөн өөрийнхөө хийх ёстой ажил дээр төвлөр. Зарим ажлаа маргааш хийхээр хойшлуулсан ч болно шүү дээ. Хэрэв хэт их дарамттай ажиллавал алдаа гаргаж, чухал төслөө баллаж болзошгүй шүү.
  3. Дуу чимээ шуугианыг түр унтраагаад бясалгал хий Анхаарлаа төвлөрүүлэх нь таны тархи болон бие мах бодийг тайвшруулахад тусалдаг.
  4. Нэгэн хэвийн байнгын хийдэг зүйлүүдээс татгалзах Нэгэн хэвийн ердийн хэвшил, зуршил нь бүтээлч байдлыг бууруулдаг. Ердийн байдлыг зөрчихийн тулд урьд өмнө хийж байгаагүй зүйлийг хий. Аялах, үдэшлэгт явах, мөрөөдөлөө бичих, зураг зурах, шинэ хүнтэй танилцах эсвэл шинэ хоолны жор туршиж үзэх гэх мэт зүйлүүдийг хийж үзээрэй.
  5. Танд урам зориг өгөх хамтрагчтай бол Хэн нэгнийг хамтрагчаараа сонгосноор бие биедээ урам зориг өгөхөөс гадна бие биедээ хяналт тавьдаг учраас илүү хариуцлагатай ажиллаж эхэлдэг. Таны хамтрагч заавал тантай ижил үзэл бодол, зорилготой байх албагүй ч, хамгийн гол нь таны юу хийж байгааг хянаж, зөвлөгөө өгөх боломжтой байх ёстой.

Эх сурвалж: https://novoresume.com/career-blog

Орчуулсан: Л.Жаргал