1. Ерөнхий зүйл

1.1. Mondo системээр үйлчлүүлж байгаа хэрэглэгч бүр энэхүү баримтад тусгагдсан нөхцөлийн дагуу үйлчилгээг авна. Уг системд бүртгүүлснээр “Үйлчилгээний нөхцөл”- ийг зөвшөөрсөн гэж үзнэ. Хэрэв дор дурдсан үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол системд хандах хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.

2. Үйлчилгээ

2.1. Mondo системийн хэрэглэгч нь зөвхөн ажил олгогч байгууллага болон ажил горилогчийн хэрэгцээ шаардлагын дагуу ашиглана.

2.2. ААН, байгууллагын бүртгүүлсэн танилцуулга, тэдгээрийн ажлын зарын мэдээллийг байршуулах,  ажил хайгчийн боловсрол, ажлын туршлага, мэдлэг ур чадвар, сонирхолд нийцсэн ажлын байрыг санал болгох, ажлын байрны мэдээллээр хангах, ажлын зарын дагуу өргөдөл гаргасан ажил хайгч мэдээллийг ажил олгогч руу илгээх үндсэн үйлчилгээ үзүүлнэ.

3. Моndо системийг хариуцагчийн эрх, үүрэг

3.1. Хариуцагч нь системийн шинэчлэл, аюулгүй найдвартай байдал, хэрэглэгчийн мэдээлэл болон үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах үүрэгтэй.

3.2. Хариуцагч нь техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийнэ. Энэ тохиолдолд www.mondo.mn –ээр урьдчилан мэдэгдэнэ.

3.3. Хариуцагч нь хэрэглэгчийн интернет холболтоос үүдэлтэй асуудлууд, хэрэглэгчийн хувийн төхөөрөмжид хадгалагдсан нууц үг, күүкий, бусад мэдээллийн аюулгүй байдлын хариуцлагыг хүлээхгүй болно.

3.4. Хариуцагч нь “Үйлчилгээний нөхцөл”-ийн өөрчлөлт, үнийн шинэчлэл, урамшуулал болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг бүрэн хариуцна.

3.5. Ажил олгогч болон ажил хайгчийн  хоорондын харилцаанд хариуцагч огт оролцохгүй ба үүнтэй холбоотой үүссэн аливаа маргаан , үл ойлголцолд хариуцагч  үүрэг хүлээхгүй болно.

3.6. Хариуцагч нь үйлчилгээний нөхцөлийг шаардлагатай үед тухай бүр өөрчлөлт хийх эрхтэй. Хийгдсэн өөрчлөлтүүд нь Mondo системд нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

4. Хэрэглэгчийн эрх, үүрэг

4.1. Хэрэглэгч нь системийг ашиглахаас өмнө “Үйлчилгээний нөхцөл”-тэй танилцаж хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр системийг ашиглах үүрэгтэй. Хэрэв дурдсан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй бол системд хандах хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.

4.2. Хэрэглэгч гишүүнээр бүртгүүлэхийн тулд шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөсөн байх ба и-мэйл хаяг, нууц үгийг оруулна. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

4.3. Хэрэглэгч нь үйлчилгээний чанар, системийн талаар санал гомдол, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний тухай хүсэлт, шүүмж зэргийг info@mondo.mn хаягаар илгээх, шийдвэрлүүлэх эрхтэй.

4.4. Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад хэрэглэгчдэд хохирол учруулсан тохиолдолд хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцална.

5. Үйлчилгээний төлбөр

5.1. Хэрэглэгч нь www.mondo.mn болон аппликейшнээр үйлчлүүлснийхээ төлөө урьдчилан гаргасан төлбөрийн багцуудаас сонгоно.

5.2. Ажил олгогчоор бүртгүүлсэн байгууллага нь гишүүнчлэлийн төлбөрийн багцаас сонголт хийж төлбөрөө баталгаажуулна. Ингэснээр системээр үйлчлүүлэхийг хүссэн хэрэглэгч системийн гишүүн байх эрхтэй болно.

5.3. Нэг хэрэглэгч нэг л бүртгэлээр гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан бүртгэл дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.

6. Хэрэглэгчдийн насны хязгаарлалт

6.1. Моndo системийг 16-с дээш насны хүн бүр ашиглана.

7. Mondo-систем дараах зүйлсийг хориглоно.

7.1. Хүний нэр төрд халдсан, гэмт хэрэг, улс төрийн сурталчилгаа, зохиогчийн эрх зөрчих, бусдыг айлган сүрдүүлэх, садар самуун сурталчлах, хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэхийг хориглоно.

7.2. Системийн аливаа контентыг арилжааны зорилгоор ашиглах, хуулах, хувилан тарааж ашиглахыг хориглоно.

7.3. Хэрэв эдгээр болон бусад хууль бус үйлдлүүдийг гаргасан тохиолдолд үйлчилгээг авах боломжгүй бөгөөд холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.

Сүүлд шинэчилсэн огноо: 12/12/2019